“Карабах” тэнцэж, “Кайрат” хожигдов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ. 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний IV тойргийн тоглолтод Казахстаны “Кайрат” багийн хөлбөмбөгчид Италийн “Интер” багт талбайд нь 1:2 харьцаагаар хожигджээ.
Милан хотод болсон тоглолтын 45 ба 67 дахь минутанд “Интер”-ийн Лаутаро
Мартинес, Карлос Аугусто нар гоол оруулсан бол “Кайрат”-ын Офри
Арад хариу гоолыг хийсэн байна.
Алматы хотын “Кайрат” баг Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатанд анх удаагаа
оролцож байгаа бөгөөд өмнөх III тойрогт өөрийн талбайд Киприйн “Пафос” багтай тэнцэж, анхны оноогоо авчээ.
Одоогоор “Интер”, “Бавариа”, “Арсенал” гэсэн гурван баг нэг ч оноо
алдалгүйгээр тус бүр дөрвөн удаа хожиж, 12 оноотой болоод байна.
Дараагийн тойрогт “Кайрат” баг Данийн “Копенгаген”-тай, “Интер” баг Испанийн “Атлетико”-той 26-ны өдөр тус тус талбайд нь зочлон тоглоно.
Мөн өчигдөр Баку хотноо болсон тоглолтод Азербайжаны “Карабах” багийн хөлбөмбөгчид Английн “Челси” багтай 2:2 харьцаагаар тэнцлээ.
Карабахчуудаас Леандро Андраде (29 дахь минут), Марко
Янкович (39, 11 м-ийн торгуулийн
цохилтоор) нар, “Челси”-гийн
(16), Алехандро
Гарначо (53) нар гоол оруулжээ.
"Карабах" баг энэ улиралд талбайдаа хожигдоогүй байгаа
бөгөөд Баку хотод Данийн "Копенгаген" (2:0) багийн хожсон байна.
Дөрвөн тойргийн дараах байдлаар "Карабах", "Челси" багууд тус бүр 7 оноо аваад байгаа бөгөөд
дараагийн тойрогт Азербайжаны баг 25-ны өдөр Италийн “Наполи”-тай талбайд нь
тоглох бол челсичүүд талбайдаа Испанийн “Барселона”-г хүлээн авна.
Бусад тоглолтын дүнг танилцуулбал:
Пафос – Вильярреал 1:0
Галатасарай – Аякс 3:0
Байер – Бенфика 1:0
Аталанта – Марсель 1:0
Манчестер Сити – Боруссиа 4:1
Атлетик – Ньюкасл 0:2
Ulaanbaatar