Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 15 метр хүрч ширүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ. Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр байх юм.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын
хөндийгөөр -12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг,
Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6-11 градус, Их
нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг,
Дорнод-Дарьгангын тал нутгаар +3-2 градус, бусад нутгаар -2--7 градус хүйтэн
байна.
Цаг агаар ихэнх нутгаар тогтуун, хүйтний эрч энэ сарын 21-нийг хүртэл өдөртөө
суларна.
Ulaanbaatar