Америкт орон гэргүй хүмүүс олон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-18 11:33:15

ВАШИНГТОН. /Xinhua/. 2015-2016 онд Америкт орон гэргүй хүмүүсийн тоо гурван хувиар буурсан хэдий ч тус улсад гудамжинд амьдарч буй хүмүүс маш олон байгааг статистик тоо харуулж байна.

Өнгөрсөн онд тус улсад орон гэргүй 564708 мянган хүн байсан бол энэ онд 549928 болж цөөрчээ.

Тэдний 7 орчим хувийг харгалзах хүнгүй, 25-аас доош насныхан эзэлж байна.

АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг хотын таван хүн тутмын нэг нь орон гэргүй гэж “Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн тайланд дурджээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Барак Обамагийн засаг захиргаа орон гэргүй хүмүүсийн тоог цөөрүүлэхэд хүчин чармайлт гаргасны дүнд ийм хүмүүсийн тоо 80300-гаар буюу бараг 13 хувиар буурсан байна.

Г.Доржханд

Related news