ШХАБ-ын хамтарсан сургуулилалт Иранд эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-05 14:41:40

ТЕХРАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /Irna/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын цэргийн хамтарсан “Саханд-2025” сургуулилалт Ираны Зүүн Азербайжан мужид эхэлжээ.


Лхагва гарагт эхэлсэн уг сургуулилалт таван өдөр үргэлжлэх бөгөөд терроризмтой тэмцэх дасгал сургууль хийх ажээ.  Сургуулилалтад ШХАБ-ын 18 төлөөлөгчийн баг болон бүс нутгийн цэргийн болон хүчний байгууллагын төлөөлөгчид оролцож байна.


“Саханд-2025” хамтарсан сургуулилалтыг хийснээр улс орнууд терроризмын аюул заналтай шийдэмгий, үр дүнтэй тэмцэх эрмэлзэлтэй байгааг тодорхой харуулж байна" гэж Ираны дипломатч Мехрдад Кияи ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Пяо Янфантай уулзах үеэрээ мэдэгджээ.


Сургуулилалтыг Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын хуурай замын цэргийн хүчний удирдлага дор явуулж байна.





Related news