Шинэ сувилагчдыг дадлагажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-18 17:43:45

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Монголын сувилагчдын нийгэмлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хамтран “Шинэ сувилагчийг дадлагажуулна" сэдэвт сургалтыг өнөөдөр ЭМЯ-нд зохион байгуулав.

Сургалтыг Япон улсын сувилахуйн удирдлага менежмент, шинэ сувилагчийг чиглүүлэх арга зүй, сувилагч мэргэжилтний карьерын өсөлт, шинэ сувилагчийг хөгжүүлэхэд сургагчийн багшийн үүрэг зэрэг сэдвээр явууллаа. Мөн японы сувилагчдын үйл ажиллагаа, сувилахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгцээ, үр дүн цаашдын үйл ажиллагаа, сувилгааны үнэлгээ хийх арга зүйн талаар санал бодлоо солилцов.

Сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 гаруй шинэ сувилагч, ахлах сувилагч, албаны дарга нар оролцсон юм.

Ж.Болор

Related news