Соёлын өвийг хамгаалах сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-04 10:59:11

АБУ-ДАБИ. /KAZINFORM/. Зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдэн устаж үгүй болох эрсдэлтэй байгаа соёлын өвүүдийг хамгаалж, сэргээн засварлахын тулд 100 сая долларын санхүүжилт бүхий санг байгуулахаар 40 гаруй улсын төлөөлөгчид тохиролцжээ.

Соёлын өвүүдийг хамгаалах асуудлаарх олон улсын бага хурлыг АНЭУ болон Франц улс Абу-Даби хотноо хамтран зохион байгуулсан байна.

Хоёр өдрийн уулзалтын сүүлийн өдөр буюу бямба гарагт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “эрсдэлд орсон соёлын өвүүдийг хамгаалах сан байгуулахаар бид тохиролцлоо” гээд, "манай улс тус санд 30 сая доллар хандивлана" гэжээ.

Төлөөлөгчид болон мэргэжилтнүүд ийм соёлын өвүүдийг хэрхэн хамгаалж, хадгалах арга замуудыг хэлэлцсэн байна.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид Ирак болон Сирийн  түүх, соёлын олон өвийг эвдэж сүйтгэсэн билээ.

 

Г.Доржханд
 

Related news