Замчид Улаагчины даваанд дөрөвдүгээр сар хүртэл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-05 13:24:01

Баян-Өлгий аймгийн Булган сум, Сагсай сумын Даян нуурын нутагт өвөлжилтийн байдал хүндэрсээр байна.

Булганы малчид Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан руу хөдлөөд эхэлсэн. Хорин мянган толгой малаа Дэлүүн сумын нутагт оторлуулахыг хүсээд байгаа ч энэ сумынхан малчдаасаа зөвшөөрөл аваарай гэж байгаа аж. Одоо Хөхсэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт оторлохыг хүсч Байгаль орчны Яамнаас зөвшөөрөл хүлээн сууж байна. Сумын төвийн байгууллагууд түлээ түлшээ татан авсан, бэлтгэл хангалттай ч зуданд нэрвэгдсэн малд аюулгүйн өвс тэжээлийн нөөцөөс олгож эхэлсэн байна.

Улаагчины даваан дээр «Жол» компанийн замчид ажиллаж цасыг арилгаж байна. Тэднийг энд дөрөвдүгээр сар хүртэл ажиллуулахаар боллоо. Харин энд томоохон хэмжээний, өндөр хүчин чадалтай машин механизм хэрэгтэй гэж аймагт асуудал тавьж байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Ш.Айзаря

Related news