9-р сард цочир хүйтрэх өдрүүд нэлээд гарах нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:02:18

Сэлэнгэ аймгийн нутгаар 9 дүгээр сард цаг агаар нэлээд хүйтэн, үе үе цочир хүйтэрч, уулаараа хур тунадас орох төлөвтэй байгааг Аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.

9 дүгээр сарын нэгдүгээр 10 хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх аж. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч, шөнөдөө дөрвөн градус дулаанаас нэг хэм  хүрч цочир хүйтрэн уулаараа хур тунадас орох ажээ. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр мөн хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүрч цочир хүйтрэх гэнэ. Харин өдөртөө 7-12 градус дулаан байх ажээ. Бусад хугацаанд нь шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх юм байна. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сард орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дунджийн орчим байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орно хэмээн мэдээллээ. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх сумдын нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Салхины тухайд 1-р арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Ч.Отгонцэцэг

Related news
Comments