Арванхоёрдугаар сарын 08-нд болох үйл явдал
ЛАВЛАГААӨнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлыг тоймлон хүргэе.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН “МИШЭЭЛ” САЛБАР
08.30 цагт: Хүний эрхийн Олон Улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхим
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонooс зохион байгуулж байгаа “Инноваци-боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт чуулган болно.
УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ
09.00 цагт: "Эрүүл аюулгүй ажлын байр" Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форумыг Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгуулна. Утас: 99198589
КОРПОРЭЙТ ЗОЧИД БУУДАЛ
09.30 цагт: "Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ" сэдэвт үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын Конвэйншн төвд болно. Хаяг: ХУД, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд.
10.00 цагт УИХ-ын Нэгдсэн хуралдаантай.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
10.00 цагт: Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 105 жилийн ой Богд хааны ордон музейн 90 жилийн ойд зориулсан “Богд хаан: Амьдрал, өв” эрдэм шинжилгээний бага хурал болно.
ТУУШИН БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ЗОЧИД БУУДАЛ
10.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил хязгааргүй сэтгүүлч олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Бест Вестерн Премьер зочид буудлын /5 давхарт/ Соёмбо танхимд болно.
Төрийн ордны "А" танхимд
11.00 цагт: Ардчилсан намаас хэвлэлийн хурал зарлалаа.
13.30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцана.
“ШАНГРИ ЛА” ЗОЧИД БУУДАЛ
14.00 цагт: “Хааны эрэлд-2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын анхан шатны төлөвлөлтийн хурлын талаарх хэвлэлийн бага хурал “Шангри Ла” зочид буудалд болно.
"NARAN PLACE" ЦОГЦОЛБОР
16.00 цагт: Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох олон улсын "Hard Rock Cafe" сүлжээ Монгол улсын нийлсэл Улаанбаатар хотод салбараа нээж байгаатай холбогдуулан "Hard Rock Cafe Ulaanbaatar" дээр хэвлэлийн бага хурал зарлалаа. /Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Naran Place цогцолбор. Натур төвийн замын хойд талд/
ТӨРИЙН ОРДОН
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын VI их хурал Төрийн ордны Их танхимд болно. Хуралд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргүүд, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн санхүүчид мэргэшсэн нягтлан бодогчид оролцоно.