Т.Энхцэцэг жүдо бөхийн олон улсын шүүгч боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-14 18:01:44

Монголын жүдо бөхийн холбооны шүүгч Төрбатын Энхцэцэг ОУЖБХ-ны олон улсын шүүгчийн болзлыг хангажээ.

Тэрбээр Монгол Улсаас жүдо бөхийн олон улсын шүүгчийн болзол хангасан долоо дахь шүүгч болов. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ардын багш, олимпийн мөнгөн медальт гавьяат тамирчин Цэндийн Дамдин эх орноосоо анх жүдо бөхийн олон улсын шүүгч болж түүний араас Д.Энхтүвшин, гавьяат тамирчин Д.Баттулга, Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат нар олон улсын шүүгчийн болзлыг ханган ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

 

Related news