Уурын зуухнуудаас нүүрс хулгайд алдагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Цагдаагийн газарт уурын зуухнуудаас нүүрс хулгайд алдагдаж байна гэсэн гомдол ихээр ирэх боллоо. Энэ нь хүйтэрч байгаатай холбоотой, мөн эдийн засаг хямарснаас болж хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн арга хэрэглэж байгаа нь энэ гэж цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн 7 хоногт энэ төрлийн хулгай 5 гарч Цагдаагийн газар шуурхай ажилласны дүнд хулгайн эздийг баривчиллаа. Уурын зуухнууд "Булган мээж" ОНӨХХК-ы харьяа тул гомдлыг тус газраас өгчээ. Хулгай хийсэн иргэдэд авах арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлж байна. Булган суманд "Булган мээж"-ийн харьяа 6, бусад хувийн аж ахуйн 4 уурын зуух галлагаа хийж байна.
П.Батням