Колумбад тээврийн нисэх онгоц сүйрсний улмаас таван хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБОГОТА. /NHK/. Колумбын нутгийн зүүн хэсэгт тээврийн нисэх онгоц осолдож, багийн таван гишүүн амиа алджээ.
Уг нисэх онгоц Венесуэлийн хилийн ойролцоох Пуэрто-Карреньо хотод унасан байна гэж Колумбын агаарын тээврийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс мэдэгдэв.
Багийн зургаан гишүүн суусан уг нисэх онгоц Колумбын нийслэл Богота хотын нисэх онгоцны буудлыг чиглэн нисч байжээ. Багийн гишүүдийн нэг нь амьд гарсан боловч хүнд гэмтэл авсан байна.
Нисэх онгоц хөөрснөөс хойш гурван минутын дараа Пуэрто-Карреньо хотын нисэх онгоцны буудлаас 10 км-ын зайд сүйрчээ. Ослын шалтгааныг эсэхийг холбогдох албаны хүмүүс шалгаж байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Колумбын төв нутагт зорчигч тээврийн нисэх онгоц сүйрч, 71 хүн амиа алдсаны ихэнх нь Бразилын хөлбөмбөгчид байсан билээ.
Д.Нямтулга