Зуун дааганы уралдаан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:31:57

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд 108 хурдан дааганы уралдаан болжээ.

Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан уралдаанд Халзан сумын уяач Ш.Ганбаярын уясан, Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн О.Дүүрэнбилэгийн саарал даага түрүүлсэн байна.

Г.Сүхээ

Related news
Comments