Үндэсний бөхийн чансааг Р.Пүрэвдагва тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-26 17:36:56

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргахад Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва 17067 мянган оноотой тэргүүлжээ.

Тус чансааг 2016 оны цагаан сар, наадам, начин цолны хүндэтгэл, Богдхан хайрханы хишиг барилдаан зэрэг нийт 20 барилдааны дүнгээр тодруулдаг. Харин хоёрдугаар байрт 15637 оноотой Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан, гуравдугаар байрт 15145 оноотой Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын харцага Т.Баасанхүү бичигдэж байна.

Д.Өлзий

Related news