"Нархан" бүлэг шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-26 20:48:38

"Нархан" өдөр өнжүүлэх бүлэг Булган аймгийн шилдэг өдөр өнжүүлэхээр шалгарч, Боловсрол соёл урлагийн газрын цом бүхий өргөмжлөл, гарын бэлэг авчээ.

Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 9 хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх бүлгийг үйл ажиллагаагаар нь өрсөлдүүлэн дүгнэжээ.

"Нархан" өдөр өнжүүлэх бүлэг нь 2 жилийн турш үйл  ажиллагаа явуулж байгаа бөгөөд, 1-6-р ангийн, өглөө оройн ээлжийн сурагчдыг элсүүлж байна. Тэднийг хичээлд нь хүргэж өгч, хичээл нь тармагц очиж авдаг, өдрийн хоол, цай ундтай, мөн гэрийн даалгаварыг хийлгэхээс гадна сэтгэн бодох чадвар, уншлага, ур чадвар, авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрүүдээр, хоёр багштайгаар хичээллэдэг. Сарын төлбөр 120 мянга юм байна.

Аймгийн хэмжээнд одоогоор ганцхан Булганаас өөр суманд өдөр өнжүүлэх ажилладаггүй.

Цаашид энэхүү өдөр өнжүүлэх улирал бүрт жигд ажиллах бөгөөд, сурагчид эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн хамт олон болох зорилго тавин ажиллаж байна.

                                                                                                                                                                                   П.Батням

Related news