Ирэх бямба гарагт энэ намрын анхны хишиг барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-15 16:39:59

Энэ намрын анхны хишиг барилдаан энэ сарын 17-нд буюу бямба гарагт өдөр Бөхийн өргөөнд болно.

Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг хүчтэнгүүд хүчээ сорин барилдах юм. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийын азтан хоёр үзэгчийг  тодруулна.

Мөн 10 дугаар сарын 18-ны 12 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус тус болох юм.

Д.Өлзий   

Related news