Нэгдүгээр сарын 06-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
09.30 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болно.
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт JCI Капитал салбар байгууллага, СХД-ийн ЗДТГ, НЭМХ-тэй хамтран хэрэгжүүлэх "Энгийн дадлаар эрүүл амьсгалъя" төслийн нээлт болно. Утас: 99118573, 96996655
12.00 цагт АН-ын байранд ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Нийслэлийн ЕБС-н сурагчдын сагсан бөмбөгийн "Улаанбаатар лиг"-ийн шигшээ тэмцээний сугалаа явуулах ёслолын арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно.
14.00 цагт Циркийн сургуультай барыг Аса циркээс Их дэлгүүр хүртэл зугаалуулж, иргэдэд танилцуулна
16.00 цагт “Шангрила молл”-ын IMAX-т П.Ануужин "Шинэ эрин шинэ хандлага” лекц уншина.