Асрамжийн байрны хана тааз нурж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймаг дахь Зүүн бүсийн асрамжийн төвийн хана тааз нурж эхэлжээ. Анх 1930 онд үүдээ нээсэн тус газарт Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас харж хандах үр хүүхэдгүй, ганц бие голдуу ахмадууд ирж, тэдэнд асарч сувилах үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл 70 гаруй жилийн насжилттай асрамжийн энэ байр аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын үнэлэлтээр цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гараад удаж байгаа юм.
Ахмадуудын халамж үйлчилгээний энэ төвд одоогоор 44-93 насны 20 орчим хүн амьдарч байна.
-Тус төвийн жилийн төсөв 120 гаруй сая төгрөгт багтдаг. Өдөрт 5-6 нэрийн хоол хүнсэээр үййлчилдэг. Асрамжийн төвийн үйл ажиллагаанд ахмадууд маань сэтгэл нэн өндөр байдаг ч бидний амьдарч байгаа байр маань хана тааз нь нурж эхэлж байгаад сэтгэл зовниж сууна гэж өдгөө 93 насыг зооглож буй Д.Цэнд гуай ярьсан.
Аймаг орон нутгийн удирдлагууд саяхан тус төвөөр очиж нөхцөл байдалтай танилцаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад шинэ төвийн барилгын асуудлаар хүсэлт уламжилжээ.
Хуучин байрны тухайд цаашид ашиглах боломжгүй гэдгээр сүүлийн хориод жил засварлаагүй юм байна. Барилгын ажлын төсөв шийдэгдэхийг хүлээж байна гэж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын удирдлага ярьж байсан.
Б.Туяа