Нэгдүгээр сарын 07-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА11.00 цагт Нийслэлийн мэдээллийн төвд тээврийн хэрэгслийн албан татварын талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Спортын төв ордны хурлын танхимд Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
16.00 цагт “Аллержи Мед” эмнэлэгт "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөрийн хүрээнд элэг нь эмчлэгдсэн иргэдийн уулзалт, өдөрлөг болно.
17.00 цагт УДБЭТ-т Бага насны хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох төслийн нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
09.20 цагт Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 9.20 цагаас Төрийн ордонд болно. Тэмцээн 01 дүгээр сарын 7,8-ны өдөр үргэлжилнэ.
Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж, сурвалжлахыг урьж байна.