Сургалтын төлбөрийн батламж гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн П.Е.Щетинкины нэрэмжит 1-р сургуулийн 1980 оны төгсөгч, УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаяр "Шинэ төгсөгчдөө дэмжих" уриалгыг гаргаж, ажил хэрэг болгон хоёр дахь жилдээ үргэлжлүүлж байна.
Я.Эрхэмбаяр “Нэг Ази-Улаанбаатар” нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд нутаг оронд болж байгаа сайн үйлийг дэмжсээр ирсэн билээ. Энэ удаад тэрээр Улаанбаатар хотын ХААИС-ийн Инженер, технологийн сургуульд "Цахилгаан хангамжийн инженер" мэргэжлээр сурч байгаа Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 2016 оны төгсөгч Э.Өлзий-Оршихийн сургалтын төлбөрийг хувийн зүгээс төлөхөөр болж батламжийг нь гардуулан өглөө.
П.Батням