Бага насны хүүхдийн өвчлөл 2 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-12 23:05:53

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 45 ортой боловч өнөөдрийн байдлаар 66 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн өвчлөл 2 дахин нэмэгджээ.

 Амбулаторийн нийт үзлэгийн 5-8 хувь, түргэн тусламжийн 103-ын дуудлагын 25-30 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бол 0-1 насны хүүхдийн дуудлага 30 хувийг эзэлж нэмэгдэж байгаа гэнэ. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаан улмаас нэмэлт 15 орыг дэлгэж Мөрөн сумын өрхийн эмнэлэгүүдийг оройн 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна.

Орон нутагт сурагчдын амралт дуусч хичээл эхэлсэний улмаас ханиад томууны өвчлөл огцом нэмэгдэх хандлагатай байна гэдгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Related news