Цагдаагийн ажилтнууд БНСУ-д суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-16 14:26:38

БНСУ-ын КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын туслалцаагаар Монгол Улсын ЦЕГ-ын ажилтнууд сургалтад оролцоод ирлээ.

БНСУ-ын Асан хотод болсон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" олон улсын сургалтад ЦЕГ-ын Судалгааны дүн шинжилгээний төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Намсрай, тус газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Гантулга нар оролцсон байна.

Сургалтад оролцсон Бангладеш, Пакистан, Габон зэрэг 12 орны 20 гаруй цагдаагийн офицер БНСУ-ын Сөүлийн их сургууль, Цагдаагийн сургалтын төв, Үндэсний цагдаагийн газрын харьяа Цахим гэмт хэрэг мөрдөх, хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах баг болон Ганнам дүүргийн цагдаагийн хэсэг, олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжилт зэрэгтэй танилцсан юм.

Ж.Батсайхан

Related news