Эрдэнэтийн замд ноцтой осол гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-16 15:40:24

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Дарханаас Эрдэнэтийн орон нутгийн чиглэлд зам тээврийн осол гарч нэг хүн нас барж таван хүн гэмтлээ гэж ЗЦГ-аас мэдээллээ. 

Дарханаас Эрдэнэтийн  чиглэлийн  31-32 километр замд "Т.Приус" маркийн авто машины жолооч М нь "Х.Сонота" маркийн авто машинтай шүргэлцсэний улмаас хоёр машин замын хажуу руу онхолдсон байна. Үүний улмаас "Т.Приус" маркийн авто машин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32 настай эмэгтэй М нарын таван хүн гэмтжээ.

Ж.Батсайхан

 

Related news