Ламар Одом ухаан оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-17 18:20:45

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн од Ламар Одом тус улсын Невада муж улс дахь эмсийн хүрээлэнгээс ухаан алдсан байдалтай олдсон бөгөөд гурав хоногийн дараа ухаан орсон байна.

Одом баасан гарагт эмнэлгийн орон дээрээс эрхий хуруугаа гозойлгон мэндчилсэн гэж түүний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч Жанеан Мерсер мэдэгджээ.

Тэрбээр мягмар гарагт хамар, амнаас нь цус гарсан байдалтай олдсон бөгөөд түүнийг сэхээн амьдруулах тасагт оруулсан байна.

“Лос-Анжелес Лейкерс” багийн од тоглогч байсан тэрбээр хар тамхинд донтсон ажээ.

Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, Ламар Одом кокаин болон бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэгч хэрэглэж,  энд хэдэн өдөр байсан гэж Невада муж улсын Лас-Вегас хотоос холгүй орших “Love Ranch” гэх эмсийн  хүрээлэнгийн ажилтнууд түргэний диспетчер нарт хэлсэн байна.

Д.Нямтулга

Related news