Т.Батчимэг, Их мастер М.Музычукыг хожжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-03 14:05:44

Англи улсын Гибралтарт зохион байгуулдаг шатрын уламжлалт фестивалийн “Мастерс” ангилалд оролцож байгаа Олон улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер /ОУМ-ЭИМ/ Т.Батчимэг, Украины Их мастер, Дэлхийн аварга асан М.Музычуктай тоглож ялсан байна.

Энэхүү нэр хүндтэй “Гибралтар-2017” наадам нь оны нэгдүгээр сарын 24-нөөс энэ сарын 02-нд болсон бөгөөд “Мастерс” ангилалд 50 шахам улс орны 255 шатарчид швейцарь оноолтын 10 тавилд өрсөлдөв. Тус тэмцээнд АНУ-ын япон гаралтай шатарчин ИМ Х.Накамура түрүүлж Испанийн ИМ Д.Антон, БНХАУ-ын Юй Янъи нар удаалсан байна.  Ижил 8 онооны амжилт гаргасан энэ 3 тамирчин плей-оффт тоглон тэргүүн байрыг тодруулжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд Х.Накамура мөн нэмэлт тоглолтоор тэргүүлсэн юм.  Энэхүү тэмцээнд 2700-гаас дээш чансаатай 12 шилдэг шатарчин бүхий 89 Их мастер цолтон оролцлоо.

Тус тэмцээний 51-д эрэмблэгдсэн, эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга асан Украин шатарчин М.Музычукыг манай шатарчин ОУМ-ЭИМ Т.Батчимэгийн ялсан өргийг сонирхоно уу.

Манай улсаас СМ Б.Галмандах 5,5 (166-д эрэмлэгдэж 94-р байрын амжилт үзүүлэн чансаагаа 45,4 пунктээр нэмэгдүүлсэн), ОУМ-ЭИМ Т.Батчимэг 5 (100, 108, +12,8), ОУМ-ЭИМ Д.Номин-Эрдэнэ 5, (111, 141, -20,6), СМ Р.Амгаланбаатар 5 (217, 1238, +71.2) онооны амжилтыг  тус тус үзүүлэв. Тус фестивалийн “А” ангиллын тэмцээнд 75 шатарчид оролцсноос СМ Б.Галмандах 6-р байр, СМ Р.Амгаланбаатар 30-р байрын амжилт гаргажээ.

Д.Өлзий

Related news