“Эрүүл Дорнод” аянд 9 байгууллага нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-14 21:41:17

Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Итгэл ивээлт” эмнэлгээс санаачлан өнгөрсөн оны 10-р сараас “Эрүүл Дорнод” аяныг өрнүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл аянд 9 байгууллага нэгджээ.

Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Политехникийн коллеж, Баянтүмэн сумын ЗДТГ, “Есөн хүсэл” эмэгтэйчүүдийн фэйсбүүк групп, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 260 гаруй алба хаагч эрүүл мэндийн бүх төрлийн нарийн үзлэг шинжилгээнд хөнгөлөлттэйгээр хамрагдсан байна. Үзлэг шинжилгээний явцад цөсний чулуу, цөсний хүүдийн ургацаг, умай, давсагны хорт хавдар, элэг, бөөрний хорт хавдартай 42 өвчтөнийг хүндрэхээс нь өмнө оношложээ.

Цаашид ч “Эрүүл Дорнод” аян Адуунчулууны уурхай, Хэрлэн сумын ЗДТГ гэхчлэн үргэлжилнэ.

Б.Туяа      

Related news