Ах дүү хоёрын тавилан хааш эргэхийг “Эзэгнэгч” үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-23 17:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Удирдагч“, ”Нар ойрхон жаргадаг”, ”Анирлагч“, ”Нүдэн сондор“ зэрэг уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан найруулагч Д.Энхбаатарын ээлжит  бүтээл “Эзэгнэгч” адал явдалт уран сайхны кино маргаашнаас үзэгчдийн хүртээл болно.

Киноны үйл явдал хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнг байгаа сургаар томилолт авч явснаар эхэлнэ. Ах дүү хоёрын хувь тавилан хаашаа эргэхийг, эзэгнэгч гэж чухам хэн бэ гэдгийг эл бүтээлээс тольдох боломжтой. 

Киноны гол дүрүүдэд СТА О.Долгор, Б.Анхбаяр, Ө.Мөнгөнтулга, Х.Батбаяр нар дүр бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг, жүжигчин Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа нар оролцон тогложээ.

Ж.Болор

Related news