Эрдэмтэн, судлаачид төрийн дээд одонгоор энгэрээ мялаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн үндэсний уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль хүртээсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл шагналыг нь гардуулав.
“Алтан гадас” одонгоор Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Оюунчимэг, Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам, Олон улсын Монгол судлалын холбооны судлаач Ч.Нарантуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнханд нарыг тус тус шагнажээ.
Ж.Болор