Төрийн өндөрлөгүүд азай буурлуудад хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-27 10:33:18

Билгийн тооллын XYII жарны гал “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 8 цагаас Төрийн золголт болов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар 82-тойгоос 100 настай есөн буурлыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын харьяат 96 настай Жүгдэрийн Цэрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат 100 настай Дэжидийн Өрнөх, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 93 настай Сандагийн Гомбосүрэн, Төв аймгийн Баянбараат сумын харьяат 99 настай Пунцагийн Шагдарсүрэн, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат 93 настай Лувсанжамцын Цогзолмаа, Улаанбаатар хотын харьяат 90 настай Шагдарын Бира, Завхан аймгийн Тосонцэнгэл харьяат сумын 84 настай Бямбаагийн Бадамсэд, Архангай аймгийн Хангай сумын харьяат 84 настай Очирбатын Нагуужанай, Дорноговь аймгийн Хатанбулаг харьяат сумын 82 настай Жаргалын Лхамсүрэн нарт төрийн өндөрлөгүүд золгож, улмаар дурсгалын зураг татуулав.

Үүний дараа Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар тус тусын мэндчилгээг нийт ард түмэндээ хүргэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news