Хару башёд 4 Их аварга хүчээ сорин барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-02 12:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2017 оны Харү башёгийн банцүкэ гарснаар дөрвөн Их аварга хүчээ сорин барилдах гэж байгаа гэдгээрээ энэ башё онцлогтой юм.

Энэ сарын 12-26-нд болох энэ башёд Монголын 23 сүмоч дөрвөн зиндаанд хүч үзнэ. Харү башёгийн зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, удаад нь 70 дахь Их аварга Харүмафүжи босох бол бол баруун жигүүрийг 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Харин барууны удаад шинэ 72 дахь Их аварга Кисеносато гарч барилдах юм.

Сэкиваке цолтоны эгнээнд озэки цолоо хураалгасан Котошёогикү нэгдсэн бөгөөд Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь удаагаа сэкиваке цолтойгоор хүч үзнэ. Хацү башё 4 арслантай байсан бол энэ удаа Гоэйдо болон цолоо хамгаалахаар болсон озеки Тэрүнофүжи нар озэки цолтонуудыг төлөөлж барилдана.

Маэгаширагийн барууны хоёроос Такаинова А.Баасандорж барилдах бол Араваши Э.Дөлгөөн барууны дөрөвт эрэмбэлэгджээ.  Манай гурван бөх Маэгаширад эрэмбэлэгдсэн бөгөөд Чиёошома Г.Мөнхсайхан, Ичиножёо А.Ичинноров нар Маэгаширагийн долоод, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 14-т бичигдсэн байна.

Жюүрёо зиндаанд манай хоёр бөх хүч үзнэ. Харин Макүшитад 10 бөх хүч үзэн барилдана. Санданмэ зиндаанд Садахикари Д.Наранцогт ганцаараа үлдсэн байна. Доод хоёр зиндаанд манай бөхчүүд барилдахгүй.

Д.Өлзий

Related news