“Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт Улсын Филармонийн тайзнаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Филармонийн уран бүтээлчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 08-нд "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолтоо толилуулна.
Тоглолтод Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Д.Энхзул, СТА С.Баттулга, Т.Амина, П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нарын уран бүтээлч эх үрс, элбэрэл хайрын тухай олон сайхан дууг Баян монгол чуулгын хөгжимчидтэй хамтран дуулж үзэгчдийн хүртээл болгох юм.
Удирдаачаар УГЗ Б.Ганбат, СТА С.Саруул-Од нар ажиллаж байна.
Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Ж.Болор