"Номоо солилцъё" өдөрлөг төв талбайд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулж байна.
Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг маргааш буюу энэ сарын 4-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.
Дашрамд дуулгахад өнгөрөгч хоёрдугаар сард номоо солилцохоор төв талбайд цугласан иргэд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломж олгосонд ихэд талархаж байсан юм.
Ж.Болор