Залуус эерэг сэтгэлгээний давалгаа үүсгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран маргааш 300 гаруй оюутан залуусыг оролцуулсан “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалт, өдөрлөгийг зохион байгуулах юм байна.
Тус өдөрлөгийг Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний аян”-ы хүрээнд хийж буй бөгөөд Эерэг давалгаа цуврал сургалт, англи хэлний сургалтыг зохион байгуулах аж. Түүнчлэн Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж буй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах юм байна. Тодруулбал нийгэм дэх сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх, зан чанар хандлагыг залуучуудад төлөвшүүлэх зорилготой юм. “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалтад 500 гаруй залуусыг хамруулжээ.
Б.Заяа