Монгол цэргийн өдөр 224 хүчит бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-17 17:28:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан гуравдугаар сарын 18-нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Маргааш нь буюу энэ сарын 19-ны 15 цагаас Казак түмний үндэсний Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 залуу бөхийн уламжлалт барилдаантай. Харин гуравдугаар сарын 25-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай бол энэ сарын 26-нд улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус зохион байгуулна.

Д.Өлзий

Related news