УИХ-ын гишүүн Д.Гантулга Ховд аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-20 09:58:50

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Залуу малчдаа дэмжих аян”-ны асуудлаар Ховд аймагт хүрэлцэн ирж ажиллалаа. Тэрээр өнгөрсөн 02 дугаар сарын 06-наас эхлэн Монгол орныхоо 21 аймагт уг аяныг өрнүүлж  байгаа бөгөөд Ховд аймаг 7 дахь аймаг нь болж байна.

Түүнийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүлээн авч уулзсан юм. “Залуу малчдаа дэмжих хөтөлбөр"-ийг 2017-2020 он хүртэлх хугацаанд Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол, Соёл урлагийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүүхэд, Залуучууд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.

Д.Гантулга гишүүн аймгийн төрийн албан хаагчдад зориулан "Менежерээс манлайлалд" лекцээ уншин, санал бодлоо хуваалцлаа.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн төгсөх болон ахлах ангийн хүүхдүүдтэй уулзаж, мэргэжлээ хэрэн зөв сонгох, мэдлэгээ баяжуулах талаар харилцан ярилцаж, зөвлөгөө өглөө.

А.Бямбасүрэн

Related news