МСНЭ-ийн Дорнод салбарын тэргүүнээр Ц.Энхболор сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-20 17:32:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд өнөөдөр хурлаа хийж, МСНЭ-ийн Дорнод салбарын тэргүүнээр Ц.Энхболорыг сонгов. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил ажиллаж, өдгөө “Дорнод” ТВ-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа юм.

МСНЭ-ийн Дорнод салбар жил гаруйн турш тэргүүнгүй, тодорхой зохион байгуулалтгүй явж ирсэн. Өнөөдөр хэвлэл мэдээллийн 40-өөд ажилтан цуглаж, салбараа ийнхүү байгууллаа. Одоогийн байдлаар Дорнод аймагт 6 телевиз, 2 сонин, 2 сэтгүүл байнгын үйл ажиллагаа явуулж байна. Салбар байгуулагдсанаар юун түрүүнд дээд газраас зохион байгуулж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүсийн уулзалт цугларалтыг Дорнод аймагтаа хийхээр төлөвлөлөө.

Б.Туяа  

Related news