Сүхбаатар аймаг 1401 хөшөө дурсгал тоолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:07:19

Сүхбаатар аймгийн Боловсрол соёлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Угсаатны зүйн музейгаас хамтран явуулсан улсын тооллогоор үл хөдлөх хөшөө дурсгал, дурсгалт газар 1401  бүртгэгдсэн байна.  

Гурван жилийн өмнө  явуулсан тооллогоор  тус аймгийн хэмжээнд 600 гаруй  байсан үл хөдлөх хөшөө дурсгал ингэж хоёр дахин нэмэгдсэн нь эрт дээр үеэс тайн тахиж ирсэн уул овоог уг тооллогод хамруулсанаас болжээ. 

Тус аймгийн нутаг дэвсгэрт үл хөдлөх  хөшөө  дурсгал, хот балгадын туурь, бичигт хад 1143 байгаагийн дотор 13 дугаар зууны үед хамаарах  хүн чулуу 50 гаруй  байна. Мөн  258 дурсгалт газрыг бүртгэжээ.  

Г.Сүхээ

Related news