“The Beatles”-ийн дуу бичүүлэх анхны гэрээг үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:07:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Их Британийн “The Beatles” хамтлагийн гишүүдийн дуу бичлэгийн компанитай байгуулсан анхны гэрээг Америкийн дуудлага худалдааны “Heritage Auctions” ордонд үнэ хаялцуулахаар болжээ.

Нью-Йорк хотноо есдүгээр сарын 19-нд болох дуудлага худалдааны үеэр уг баримт бичиг 150 мянга гаруй долларын үнэ хүрч магадгүй гэж тус ордны захирал Дин Хоермаер хэлсэн байна.

“The Beatles” хамтлагийнхан анхны гэрээгээ Германы дуу бичлэгийн “Polydor” компанийн продюсер Берт Кемпферттэй 1961 онд байгуулж байжээ. Уг гэрээг герман хэлээр байгуулсан бөгөөд зургаан хуудастай аж. “Энэ хосгүй баримт бичиг нь 150 мянган доллароос дээш үнэ хүрч зарагдаж магадгүй бөгөөд урд өмнө дуудлага худалдаанд оруулж байсан тус хамтлагтай холбоотой эд зүйлсээс хамгийн үнэтэй ч магадгүй ” гэж Дин Хоермаер ярьжээ.

Д.Жаргал

Related news
Comments