Лондоны төвд тог тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-22 11:56:18

ЛОНДОН. /Sputnik/. Лондоны төвийн гурван хэсэгт лхагва гарагийн шөнө эрчим хүч тасарсан хэмээн Их Британийн Эрчим хүчний сүлжээ мэдэгдлээ.

“Инженерүүд аль болох түргэн засахаар эрчимтэй ажиллаж байна. Учруулсан хохиролдоо хүлцэл өчье” хэмээн Их Британийн Эрчим хүчний сүлжээний цахим хуудаст мэдээлжээ.

Гэрэл орон нутгийн цагаар 8 цагт Сохо, Ковент цэцэрлэгт хүрээлэн, Лестер талбайд унтарч, 10 цагт ассаныг  “The London Evening Standard “ сонин Их Британийн Эрчим хүчний сүлжээний төлөөлөгчийн хэлснээс иш татан мэдээллээ.

1300 орчим хэрэгсэл гэрэл унтрахад ажиллагаагүй болжээ.

Их Британийн Эрчим хүчний сүлжээ нь Английн зүүн урд, зүүн, Лондоны зүүн хэсгийг хариуцдаг Британийн хамгийн том компани юм.

Х.Аминаа

Related news