МУГЖ Г.Ариунбаатар Хятадын долоон том хотод тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-03-30 17:38:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ Г.Ариунбаатар Бүх Хятадын хөгжмийн холбооны дарга Еэ Шауганы урилгаар Шенженг хотод зохиогдсон олон улсын фестивальд оролцжээ.

Тэрээр, “Уг фестивальд дэлхийн сонгодгоос гадна Чингис хааны одонт, Төрийн соёрхолт, Б.Шаравын "Монголын тал нутаг" хэмээх гайхалтай сонгодог бүтээлийг дуулж тэнд цугласан олон халуун алга ташилтаар хүлээн авлаа” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Мөн тэрээр тус улсын хөгжмийн холбоотой хамтарч ирэх зургадугаар сарын 28-нд Бээжингийн алдарт "Сувдан театр"-т дуулахаас гадна Хятадын долоон том хотод концертоо тоглохоор болжээ.

Ж.Болор

 

Related news