Асран хамгаалагчгүй дүрвэгч хүүхдүүдийг Италиас албадан гаргахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-31 08:45:44

МИЛАН./Anadolu/. Италийн парламент асран хамгаалагчгүй дүрвэгч хүүхдүүдийг тус улсад үлдэхийг зөвшөөрөх, тэдэнтэй зохисгүй харьцахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан байна.

Италийн Ерөнхий сайд  Паоло Гентилиони твиттер хуудсандаа “Хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүсийг хамгаалж, тэднийг нийгэмд зохицон амьдрахад нь туслах явдал бол соёл ертөнцийн зайлшгүй хийх сонголт юм” гэж бичжээ.

Ингэснээр Европын Холбооны гишүүн орнуудаас ийм төрлийн хуулийг хамгийн түрүүнд баталсан улс нь Итали боллоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэлд дурдсанаар, 2016 онд Сири улсад 652 хүүхэд дайны хөлд өртөн амь үрэгдсэнээс 255 нь сургууль дотроо болон сургуулийнхаа ойр орчимд амь насаа алдсан байна. Хамгийн  ихээр эмзэглүүлж буй асуудал бол Сирид 2.8 сая хүүхэд тусламж хүргэхэд хүндрэлтэй газарт, 280 мянган хүүхэд бүслэгдсэн хот суурингуудад амьдарч байна. 

6 сая орчим хүүхэд хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай орчинд байгаа бол 2.3 сая гаруй хүүхэд Турк, Ливан, Иордан, Египет, Ирак зэрэг улсуудад дүрвэн амьдарч байна.

Х.Сарнай

 

Related news