Баяннуур сум үлийн цагаантай тэмцэж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:24:09

Булган аймгийн Баяннуур суманд 20 мянган га–д механик аргаар үлийн цагаан оготнотой тэмцэж дууслаа.

Одоо Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Хишиг – Өндөр, Баян – Агт, Сайхан сумдын нутагт үргэлжлүүлэн үлийн цагаан оготны байршлын судалгааны дагуу тэмцэл хийж байна. Энэ ажилд гол түшиц нь малчин иргэд, мөн ХХААГ–ын бэлчээр худаг ус хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны газрын мэргэжилтэн, ургамал хамгааллын хүрээлэнгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ ажилд улсын төсвөөс 455 сая төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн хавар Булган аймгийн Сайхан, Баян – Агт, Могод сумдад үлийн цагаан оготны бэлчээр сүйтгэх нь хэрээс хэтрээд байсан. Төсөв санхүүгийн хүндрэлээс болоод үлийн цагаантай тэмцэх ажил оройтсон учир аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хавар намрын улиралд малчид өөрсдөө эрчимтэй тэмцэх нь үр дүнтэй хэмээн үзсэн юм. 

П.Батням

 

Related news