“Эрчим” баг Хойд Солонгосын багт дахин хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-04 18:18:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны талбайд Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний Монгол-БНАСАУ-ын багуудын ээлжит тоглолт болж “Эрчим” баг, зочин багт дахин хожигдлоо.

Эх орондоо зохион байгуулсан хоёр дахь удаагийн тоглолт “Эрчим” баг, “Кин Ван Ча” багуудын хооронд өрнөж 2:0 оноогоор Хойд Солонгосын зочин багийн ялалтаар өндөрлөв.

Д.Өлзий

Related news