“Дөрвөн уулын хишиг” барилдаан Сонгинохайрханаар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 11:20:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чансаа өндөр бөхчүүд хүчээ сорьж, уран мэхээ уралдуулдаг "Дөрвөн уулын хишиг" барилдааны 2017 оны эхнийх болох "Сонгинохайрхан" уулын хишиг барилдаан энэ сарын 9-нд болно.

Энэ жилээс “Дөрвөн уулын хишиг” барилдаан чансаа өндөр 128 бөх зодоглохоор болжээ. Бөхөө дээдэлдэг монголчуудын хүсэн хүлээдэг "Дөрвөн уулын хишиг" барилдааныг 2007 оноос эхэлж зохион байгуулж байна. Тэр жилээ "Богд Хан-Уул"-ын хишиг барилдаанаар эхэлж Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж улсын гарьд Ш.Жаргалсайхан үзүүрлэж байв.

Өнөө жил 10 жилийн ой нь тохиож байгаа энэ барилдаанд хамгийн олон түрүүг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын харцага Ц.Содномдорж зургаан удаа түрүүлсэн амжилтаар магнайлж байна. Тодруулбал, 2009, 2010, 2016 онуудад Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд, 2015 онд "Богд Хан-Уул"-ын хишиг барилдаанд, 2013 онд “Баянзүрх хайрхан””, Чингэлтэй уул”-ын хишиг барилдаанд тус тус түрүүлжээ. Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ц.Содномдорж харцагын дараа таван түрүү хүртсэн амжилтаар бичигдэж байна. 

Д.Өлзий

Related news