Дэлхийн боловсролын чанарыг сайжруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:58:18

ИНЧОН. /Yonhap/. Боловсролын чанарыг сайжруулахаа дэлхийн боловсролын асуудал хариуцсан удирдах албан тушаалтнууд амлалаа.

Өмнөд Солонгосын Инчон хотод болсон “Дэлхийн боловсролын форум-2015”-д 1500 гаруй сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагч болон олон улсын байгууллагуудын тэргүүн оролцжээ.

2000 онд гаргасан Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан бүх хүүхдэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх зорилтод дэлхий нийтээрээ хэрхэн хүрэх арга замыг пүрэв гараг хүртэл гурав хоног үргэлжилсэн форумын үеэр тэд хэлэлцсэн байна.

Энэ нь дэлхийн гурав дахь удаагийн боловсролын чуулга уулзалт аж. Үүний өмнө уг чуулга уулзалтыг 1990 он Таиландад, 2000 онд Сенегалд зохион байгуулж байсан аж.

Уг чуулга уулзалтад оролцсон нөлөө бүхий хүмүүсийн дунд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Нам, НҮБ-ын Хүүхдийн сангийн ерөнхий захирал Энтони Лейк нар байжээ.

Г.Доржханд

Related news
Comments