“City Cup-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-26 10:30:17

Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн ЗДТГ, “Big Bowling” төв хамтран “City Cup-2015” тэмцээнийг 7 дахь жилдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн төрлөөр зохион байгууллаа.

Тэмцээнд 21 багийн 110 тамирчин ур чадвараа сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа. Багийн төрөлд А.Эрдэнэтөгс ахлагчтай “Топ флоор-Мишээл” тэргүүлснээр гурав дахь удаагийн түрүүгээ авлаа.

Б.Ууганболд ахлагчтай “Петрожамп”, Э.Бат-Орших ахлагчтай “Си Эй Ди”, Ц.Лхаасүрэн ахлагчтай “Биг энтертайнмент” баг тус тус шалгарлаа. Хамгийн өндөр буюу 229 оноог Ц.Лхаасүрэн авсан юм. Түүнд тэмцээний ивээн тэтгэгч BTF LLC-гээс “Адидас” брэндийн иж бүрэн хувцас гардуулсан.

Эрэгтэйчүүдийн дээд зиндаанд Г.Отгонбаяр, В.Энхбат, Н.Батхүү нар алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол дэд зиндаанд манай фото сэтгүүлч Э.Харцага түрүүлж А.Батжаргал, С.Отгонбат нар удааллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд С.Дэлгэрцэцэг, Л.Өлзийхорол, С.Хандаа нар эхний гурван байрт шалгарлаа.

Монголын спортын сэтгүүлчдийн баг тус тэмцээнд өрсөлдөж, 21 багаас долдугаар байраар хасагдах шатанд шалгарсан ч тэмцээний анхны аварга “ТЭЦ-III”-ийн багт хожигдов.

Д.Өлзий

Related news