Аавынхаа бүтээлийг уугуул нутгийнханд нь танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 10:52:39

Дарьгангын сэтгүүлч, яруу найрагч Ишийн Батсүх агсаны  “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, “Дарьганга аялгуу” дууны цомог, “Дарьганга ай” яруу найргийн хос цомог, “Хүн уул” дурсамж, сэтгүүл зүй, яруу найргийн номын нээлтийн ёслол Баруун-Урт хотод боллоо.  

Яруу найрагч, охин Б.Төгсжаргал болон  түүний нэрэмжит “Номын ертөнц” сан, ном соёл утга зохиолыг дэмжих “Манайд ирээрэй” номын өргөөнөөс дээрхи бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлж, уугуул нутгийнханд нь танилцуулах арга хэмжээг Баруун-Урт, Дарьганга суманд ийнхүү зохион байгууллаа. Мөн энэ үеэр Баруун-Урт хотын ерөнхий боловсролын 4 дунд сургууль, 10 цэцэрлэгт ном бэлэглэж, шинэ номын хямдралтай худалдаа явагдлаа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч зохиолч Долгорын Цэнджав  Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр бүрэн дунд сургуулийн багш нар, ахлах ангийн хүүхдүүдтэй  утга зохиолын уулзалт  хийлээ. 

Г.Сүхээ

Related news