Шин Ги Ён:Биеийн дулаан нэг хэмээр унахад дархлаа 30 хувь буурдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-04-26 16:08:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын “GHL” ХХК-ийн Монгол дахь албан ёсны Төлөөлөгчийн газрын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.

Дулаанаар анагаах аргаар хүний биеийг эмчлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани жилийн өмнөөс Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус компанийн Ерөнхий захирал Шин Ги Ёнтэй уулзаж Дулаанаар анагаах арга, түүний үр дүнгийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед дэлхий нийтээр эмгүй эмчилгээг эрхэмлэх болсон. Дулаанаар анагаах эмчилгээ гэдгийг юу гэж ойлгох болох вэ?

-Хүний биеийн дулаан өссөнөөр дархлаа сайжирч эрүүл урт наслах үндэс болдог. Тиймээс анагаах ухаанд хүний биеийн дулааныг өсгөх олон нээлтийг хийснээс хамгийн үр дүнтэй, аюулгүй, эрүүл эмийн бус эмчилгээний нэг нь дулаанаар анагаах арга юм. Биеийн тогтвортой дулаан нь хорт хавдрын эсийг ялах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын эс нь 35 хэмд идэвхжин 39.3-аас дээш хэмд устдаг. Халуурах нь хүний биеийн дархлааны бас нэг үйлдэл юм. Биеийн дулаан нэг хэмээр унахад дархлаа 30 хувь буурна. Биеийн дулаан нэг хэмээр өсөхөд дархлаа 70 хувь хүртэл нэмэгдэнэ. Биеийн дулааныг нэг хэм өсгөх нь хэцүү боловч эсрэгээр нь бууруулах нь маш амархан байдаг. Биеийн дулаан 0.5 хэм юм уу нэг хэм буурах, бие хүйтэн болох нь физиологийн хувьд учир шалтгаантай. Үүнд хэнэггүй хандаж болохгүй. Биеийн дулааныг өсгөх болон хадгалахдаа дасгал хөдөлгөөн, хооллолт, халуунаар эмчлэх аргыг сонгох хэрэгтэй.

-Хүний бие дулаанаа алдсанаар бусад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Судас нарийсан цусны эргэлтийг бууруулах, биеийн эд эрхтэнүүд хэрэгцээт шимт тэжээлийг авч чадахгүй байх, биед хорт бодис ихээр хуримтлагдсанаар таргалалт, зүрх судас, хэвлийн хөндийн эд  эрхтэнүүдийн үйл ажиллагаа доголдож улмаар өвчин үүсэх нэг шалтгаан болдог.

-Дулаанаар анагаах бүтээгдэхүүний онцлог нь юу вэ. Хичнээн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж хүн эрүүлжих боломжтой юм бол?

- Манай компани анх 1996 онд байгуулагдсан, Солонгост ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээрээ тэргүүлдэг гэж хэлж болно. БНСУ-д эмнэлэгт хандаж буй өвчтөнүүдийн биеийн дулаан хэвийн хэмжээнээс хэр буурсан талаарх статистикийн судалгаа байдаг. Залуу хүмүүс спортоор хичээллэж, биеэ бялдаржуулж эрүүлжиж чадна. Харин ахимаг насныханд тийм боломж бага. Тиймээс механик арга буюу бүтээгдэхүүнээр дамжуулан хүний биеийн дулааныг ихэсгэх бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл дулаанаар эмчлэх, цахилгаанаар эмчлэх, физик эмчилгээний аргыг ашиглаж байна.


Тодруулбал, хэт ягаан туяаны Аргета чулуун эмчилгээний матрас нь арьсны гүнд нэвтрэн эсүүдэд үйлчлэн биеийн дулааныг өсгөх үйлчилгээ үзүүлнэ. Биеийн дулаан өссөнөөр хялгасан болон нарийн судас тэлж цусны эргэлт бодисын солилцоо идэвхжин эдийн нөхөн сэргэлт идэвхжинэ. Аргета чулуу нь байгалийн гаралтай чулуунуудын нэгдэл бөгөөд биед ямар нэгэн харшлах зүйлгүй, хэт ягаан туяаг дамжуулах чадвараар хамгийн сайнд тооцогдох экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.



Эд эсийн хөдөлгөөнт эмчилгээ нь биед цахилгаан нам даралтаар дамжуулан булчинд шууд массаж хийн мэдрэлийг тайвшруулж цусны эргэлт сайжран хуян хөөрөх зэргээс үүсэх цочмог болон архаг өвчлөлтийн өвдөлтийг эмчлэх, ядаргаа тайлах физик эмчилгээний төхөөрөмж юм. Мөн булчингийн агших хөдөлгөөн үүсгэн биеийн эд эрхтний үйл ажиллагаа муудах болон таргалалтын эсрэг дархлааг өсгөн өөхжилт холестирины эсүүдийг хөдөлгөөнд оруулан хайлуулах хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн төхөөрөмжөөр ашигладаг.

-Дулаанаар анагаах бүтээгдэхүүнийг дэлхийн хичнээн оронд хэрэглэж байна вэ. Монголд анх оруулж ирэх санаа хэзээнээс төрөв?

-Вьетнам, Индонез, Филиппин, Украйн, Хятад, Малайз, Камбожи, Киргизстан, Казахстан зэрэг улсад хэрэглэж байгаа. Америкт оруулах талаар ярьж байна. Монгол талыг хариуцсан захирал Пэг Жун Чон 5-6 жилийн өмнөөс энэ бүтээгдэхүүнийг Монголд оруулах санал тавьсан. Монголчууд Солонгост очиж эмчлүүлмээр байна гэж их ханддаг. Тиймээс GHL компанийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхээр маш олон хүнтэй уулзсан. Энэ бүтээгдэхүүнийг бусад оронд хэрхэн хэрэглэж байгаа талаар туршлага судлан жил орчмын өмнөөс албан ёсоор оруулж ирж, үйл ажиллагаагаа эхлээд байна.

-Монголд үүд хаалгаа нээснээс хойш хичнээн хүнд үйлчлэв. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдэд ямар үр дүн үзүүлсэн бол?

-Одоогоор нийт 600 орчим хүнд, өдөрт 200-аад хүнд тогтмол үйлчилж байна. Монголчууд ихэвчлэн даралт ихсэх, чихрийн шижин, нуруу нугас, үе мөчний өвчтэй, жингийн илүүдэлтэй байдаг. Энэ хүмүүс долоо хоногийн дараа даралт нь тогтворжиж, сарын дараа сахарын эм хэрэглэхээ больж байна. Нойргүйдэл, өтгөн хаталттай хүнд үр дүн нь хэдхэн хоногийн дараа мэдэгдэнэ. Үе мөчний хурц өвдөлт намдана. “Сэтгэлээ дулаан байлгая, Биеэ дулаан байлгая” гэсэн эдгээр бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэснээр өөрсдөө эрүүлжин, эргэн тойрны хүмүүстээ сайхан сайхан энерги бэлэглэж байна. Сэтгэлээ дулаан байлгаж чадвал биеэ дулаан байлгаж чадна.

-Эмийн бус хоргүй энэ бүтээгдэхүүний эмчилгээг хэдий хугацаанд хийж эрүүлжих вэ?

-Хориотой заалт байхгүй учир өдөр бүр тогтмол хоол унд шиг амьдралын нэг хэв маяг болгон ашиглах боломжтой. Тиймээс өдөр бүр хэрэглэж, өөрөө өөрийгөө арчилж, анхаарал тавьж, урьдчилан сэргийлж байх шаардлагатай.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news