Цэрэг-спортын "Дөл" тэмцээний шилдгүүд энэ сарын 29-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 14:19:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлд хамруулах зорилго бүхий цэрэг-спортын “Дөл” тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 29-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болно.

Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд БХЯ, НЗДТГ хамтран нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах сурагчдийн дунд “Дөл” тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Сурагчид хууль эрх зүйн мэдлэг, багуудын жагсаалын бэлтгэл, гимнастикийн дасгал, биеийн тамирын цогцолбор дасгал, химийн норматив, урлагийн тоглолт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, ханын сонин гаргах зэрэг төрлөөр өрсөлдөнө. Эхний шат өнгөрсөн сарын 05-18-нд болсон бөгөөд 103 сургуулийн ахлах ангийн 2000 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Дүүрэг бүрээс шалгарсан доорх шилдэг багууд хоёрдугаар шатанд өрсөлдөнө.

Үүнд:

Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн “Сүлд” баг
Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн “Дуулга” баг
Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” баг
Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн “Цэгц” баг
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг
Багануур дүүргийн 66 дугаар сургуулийн “Соёмбо” баг
Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” баг

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news