Малчид орон нутгийнхаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн телевиз үйл ажиллагаагаа өргөжүүлэн DDSH-ийн 69-р сувгаар аймгийнхаа 23 сум 1 тосгон, 125 багийн иргэддээ хүрч эхэллээ. Тус телевизийн нэвтрүүлэг өмнө нь зөвхөн Мөрөн суманд хүрч байсан бол аймгийнхаа хэмжээнд гарч эхэлснээр малчид цаг үеийн мэдээ, мэдээлэл ялангуяа цаг агаарын мэдээ ноолуурын үнэ ханш, мах сүүний үнэ ханш гээд шаардлагатай мэдээллээ авах боломжтой болжээ.
Мөрөн телевиз байгуулагдсан цагаас хойш эдүгээ 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа хоймор нутгийн ууган телевиз юм. Мөрөн телевиз нь долоо хоног бүрийн даваа гарагт “Иргэн таныг сонсъё” шууд нэвтрүүлгийг явуулж иргэдийнхээ санал хүсэлтийн мөрөөр мэдээ, мэдээллээ бэлтгэн хүргэдэг байна. Мөн “Өглөө”, “Өдрийн хөтөлбөр”, “Өдрийн мэдээ”, "Ээжтэйгээ байх жаргалтай", “Танхимын цаг”, “Хөдөлмөрч Хөвсгөлчүүд”, “Үдшийн саран”, “Эгэл амьдрал”, “Ханьсахын жаргал” зэрэг тогтмол нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг ажээ.

Б.Гантуяа